Дэмий бодлууд
Цаг аль хэдийн 11 өнгөрчихөж. Бас Гадаа маш ширүүн бороо орж байна. Ер нь Бороо орж байхад би юм бодох дуртай л даа. Яахав хэсэг өөрийнхөө дуу хоолойг сонсоод буцаад мартдаг гэж хэлж болно. Харин энэ удаа ЛГБКТ хүмүүсийн талаар бодож байна. Яагаад нийгэм тэднийг гадуурхаад байна вэ гэж. Би лав хувьдаа нэг лэсби ч юмуу гомо найзтай болохоос дургүйцэхгүй дэг. Лэсби, гомо, күййр, бисексуаль, трансжендер аль нь ч байсан хамаагүй ээ. Хүн л бол хүн. Хайр л бол хайр. Гэтэл хүмүүс энэ ойлголтыг хэтэрхий хүндээр хүлээж авах юм. Хүн амын өсөлтөнд муу л гэх юм, залуусд муу үлгэр дуурайлал үзүүллээ л гэх юм, балиар заваан л гэх юм. Үнэхээр хүн ам нь өсөхгүй байгаа юм бол тэр страйт хүмүүст чинь л асуудал байгаа биз дээ. Тэдэнтэйгээ л ярь л даа. Яагаад тэд чинь эртхэн гэрлээд, эртхэн хүүхэд гаргачихаж болохгүй байгаа юм. Тэгээд ч хүн үнэхээр өөрийгөө эмэгтэйгээр мэдрээд байгаа боловч эрэгтэй болоод төрчихсөн бол хэцүү биз дээ. Аан тийн бас ЛБГКТ хүмүүсийг залуусыг муу зүйлд уруу татаж байна гэж их ярьдаг. Яс юман дээрээ тэр залуус чинь ямар ч ойлголтгүй болоод л өөрсдийгөө тийм гээд бодчихсон явж байгаа. Хүйсийн чиг хандлага гэдэг цаанаасаа төрмөл зүйл учраас хэнч хэзээч хэн нэгнийг хараад даган дуурайх хэв маягаар өөрчилж чадахгүй. Дээрээс нь үнэхээр өөрийгөө ЛГБКТ гээд мэдэж байгаа хүмүүс өөрийгөө илэрхийлэх боломж байхгүй байна шүү дээ. Нийгэм нь өөрөө энэ байдлыг жигшин зэвүүцэж байна. Гэтэл нийгмийг хэн бүрдүүлдэг билээ. Хүмүүс л бүрдүүлдэг. Эцэст нь бид бүгд л адилхан хүмүүс шүү дээ. Гэвч үндсэн хууль дээрээ хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн байдаг. Энэ хууль үйлчилж байгаа газар хаана байна? Хүйс гэдэг дээр зөвхөн эр, эм гэж 2 туйл болгох нь одоо цагт хэтэрхий өрөөсгөл ойлголт болно. Эцэст нь гэж хэлэхэд би хэзээ ч ЛГБКТ гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, араар тавилт, салалт гэж сонсож байгаагүй ээ. Харин энгийн нэг эр, эм 2 хүнээс бүрдэх гэр бүлээс энэ бүхнийг сонсож байсан. Энэ бүхний голд хүүхэд гэх бяцхан гэмгүй ертөнц бүхий л талаараа хохироод үлддэг. Харин тэрийг нь аль нэг ЛГБКТ гэр бүл үрчилж авч байгаа дүр зураг зөндөө харагддаг. Яахав монголд цөөхөн байх л даа. Гэхдээ лл тийм байдаг. Хайр бол хайр, хүн бол хүн шүү дээ. ❤